Куратор Групп
Өндөр өгөөж өгөх хувьцаа бүрийн цаана (арбитражыг эс тооцвол) ижилгүй, шилдэг бизнес л байдаг. Шилдэг бизнес бүрийн цаана тухайн бизнесийг ижилгүй болгож буй олон хүчин зүйл, зүй тогтол нуугддаг.
Тэр бүх нууцуудыг таньж илрүүлэхийн тулд хөрөнгө оруулагч хүн өдөр бүр эрэл хайгуул хийх шаардлагатай. Энэхүү эрэл хайгуулынхаа алхам бүрийг бид таньтай Куратор Контентийн нийтлэлүүдээр дамжуулан тогтмол хуваалцдаг билээ.
Олон улсын хөрөнгийн захууд дээр түмэн янзын бизнесүүд бүртгэлтэй буй. Эдгээрээс дөнгүүр гэсэн хэд, арвыг нь та хөрөнгө оруулагчын нүдээр судлаж, шинжээд нэг үзвэл таньд хувьцаа худалдан авах сонирхол магадгүй төрөх ч юм билүү.
Гэвч сонирхоод үзье гэсэн ч таньд үүнд зарцуулах цаг зав байхгүй л болов уу. Мөн та магадгүй хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байж болно. Тэгвэл, Куратор Клубын гишүүн болсоноор та үүнд цаг гаргахын сацуу аливаа хувьцааг шинжлэн дүгнэх арга барил эзэмших юм.
Клубын гишүүд жилийн 7, 8-аас бусад саруудад сар бүр Улаанбаатараас холгүй байрлах резортод цуглаж хагас, бүтэн сайныг дамнуулан нэг өдрийн турш сонгосон нэг хувьцааг гүн гүнзгий задлан шинжилдэг. Эдгээр бүхий л үйл ажиллагааг манай туршлагатай баг удирдан чиглүүлж, зохион байгуулдаг.
Өсвөр насны нэг хүүхэд эсвэл ач, зээгийн хамтаар клубт элсэхийг бид хүмүүст уриалдаг. Ингэснээр ирээдүйн томчууд маань хувьцаанд хөрөнгө оруулах дадлыг эрт эзэмшиж, цаашид үр шимийг нь урт удаан хугацаагаар хүртэх боломж нээгдэнэ. Мөн энэ нь хүүхэдтэйгээ цуг мартагдахааргүй дурсамж бүтээх боломжыг таньд олгох юм.
Гадна, дотны хувьцаануудын шилдэгийг нь олж, тодорхойлохоор уйгагүй эрж хайн, толгойгоо гашилгах нь оюуны хүчир хөдөлмөр билээ. Гэхдээ, энэхүү өндөр давааг амжилттай давж чадвал, үр дүнд нь ирэх ‘шагнал’ нь ч мөн хэмжээлшгүй их.
Сайн хувьцаа байдаг юм шүү, олбол гагцхүү алдаж л болохгүй ч гэж болмоор. Өөрөөр хэлвэл, тус хувьцааг аль болох ихээр худалдан авах нь зөв - боломжоос ‘шанаганыхаа хэрээр хутгаж авах’ хэрэгтэй.
Мэдээж та үүнийг хувьдаа, өөрөө гардан хийж болно. Хэрэв та хүсвэл, Куратор Партнерс нөхөрлөлийн гишүүн болсоноор эдгээр бүхий л үйл ажиллагааг бидэнд даатгах бүрэн боломжтой. Аль ч тохиолдолд нэг зүйл өөрчлөгдөхгүй: хувьцааг нь худалдан авсанаар, дэлхийн хамгийн шилдэг бизнес таны төлөө ажиллаж эхэлнэ.
Та contact@curator.mn хаягаар бидэнтэй холбогдох боломжтой.